ЖОВУЖИ БАЛДАН АДИША (ATISHA)


Энэтхэгийн зүүн хэсэг Жахор(Сахор) нутгийн Бангала (Вамгала) хотын Алтан дуазат ордонд Каляана Сайн хаан (Гэвийбал), Прабавати Гэрэлт хатан (Балмо Осоржан) нар амьдардаг байжээ. Хааны гэр бүл Падмагарба, Чандрагарба, Шригарба хэмээх гурван хүүтэй байв. Хоёр дахь хүү нь бидний хосгүй эрдэмт багш Атиша гэгээн (Жовужи Балдан Атиша) (МЭ 982-1054 он) байсан юм. Атиша гэгээнийг арван найман сартай байхад эцэг, эх нь Камалапүри (Вигамалабүүрий) хийдэд түүнийг анх удаа олон нийтэд танилцуулсан байна. Хийдийн дотор хэн нэгний хэлснээр бус хүү өөрөө шүтээний орнуудад мөргөл үйлдээд “Эцэг эхийн энэрэл нигүүлслээр эрдэнэт хүний биеийг эрхшээн чухаг дээдтэй учирлаа. Би амьдралын аюулгүй зүгт орох (авралын оронд итгэл одуулах) болтугай” хэмээн ерөөл тавьжээ. Хийдийн гадна түүнийг ард иргэдтэй нь танилцуулахад тэдгээр хүмүүсийн бүхий л хэрэгцээг хангахын тулд би өөрийн төгс дээд чадварт хүрэх болтугай хэмээн ерөөжээ. Тэрээр мөн гэргийтний амьдралыг огоорон хуврагийн зам мөрд орж, омгийг орхин үргэлж бусдыг энэрч, асрах ерөөлийг тавьжээ. Энэ бүхэн нь бага насны хүүхдийн хувьд ер бусын явдал байсан юм. Ингээд хүүг тухайн үеийн уламжлалт гэрлэх нас болох арван нэг хүрэхэд сүй тавих бүхий л бэлтгэлийг хийсэн байлаа. Ураг барилдахын өмнөх үдэш Ядам Бурхан, Дарь эх Атиша гэгээний зүүдэнд үзэгдэж 500 удаагийн амьдрал дараалан тэрээр хувраг болох учраас энэ орчлонгийн агшны амгаланд бүү шунаарай (хүлэгдээрэй), эгэл хүмүүс түүнд хүлэгдвэл намагт унасан ямааг гаргахтай адил амар, харин ханхүү түүнийг гаргах нь зааныг гаргахтай адил хэцүү хэмээн өгүүлэв. Хүү зүүдний талаар хэнд ч хэлэлгүй, өөр шалтгаанаар ураг барилдахаас татгалзаж Атиша эцэг эхдээ язгууртны амьдралаар амьдрахыг огтхон ч хүсэхгүй байгаагаа хэлэн Авадутипа мэргэний дэргэд суралцахаар шийджээ. Миний хүсэх зүйл бол жаахан сүү, бал, бор (элсэн) чихэр. Ингээд би мордъё" хэмээгээд Атиша Авадутипа багш дээрээ ирээд тухайн үед 21 нас хүрээд байсан тэрээр төв үзлийн үүднээс бодит байдлыг тайлбарлах тухай сургаалд дөрвөн жилийн турш эрчимтэй суралцан, мөн хажуугаар нь өөр олон эрдэм төгс багш нараас тарнийн бүтээлийн бүхий л ёсонд суралцжээ. Энэ маягаар байнгын бүтээл хийж түүний үрд төгс гэгээрэлд хүрэх хэрэгтэй гэлээ. Ингээд хорин есөн насандаа гэргийтний амьдралаас татгалзан Шиларакшитагаас хуврагийн сахил хүртэв. Атиша хуврагийн сахил хүртсэнээсээ хойшхи эхний 12 жилийн хугацаанд Ложон сургаалын "Оюун судлахуйн мэсэн хүрдэн"бүтээлийг зохиосон Дармаракшитагийн дэргэд суралцжээ. Түүний очирт багш Рахулагупта, "Хэдий олон ариун үзэгдэл үзэх нь хамаагүй, бусдыг асрах, энэрч ойлгох, бусдад тус хүргэх зорилго бүхий гэгээрэлд хүрэх бодь сэтгэл эдгээрийг үүсгэх ёстой" гэжээ. Ингээд Атиша 125 номт хуврагийн хамт Алтан арлын зүг худалдаачдын онгоцоор далайд гарав аялал 13 сарын турш үргэлжилжээ. Атиша Алтан аралд багшийнхаа дэргэд маш хичээнгүйлэн 12 жил суралцав. Атиша 45 насандаа Энэтхэгт буцан ирж түүнээс хойш аглагийн Викрамашила шашны их сургуульд голлон суусан юм. Атиша 157 багшаар ном хөтлүүлсэн байдаг. Энэтхэгт буцаж ирэх үед өөрийн үнэнхүү төрүүлсэн нигүүлсэх сэтгэл, оносон үлэмж үзлээрээ их мэргэдийн оройн дээд хэмээн хүндлэгдэж байв. Хэдий тийм боловч тэрээр Цастын орны Төвд ард түмэнд хамгийн их ач тус хүргэсэн юм. Төвдийн хаан Ешей-во Энэтхэгт очиж байсан орчуулагч Нагцог явуулж тэрбээр Атишатай уулзмагцаа Төвдөд Дээдийн ном хэрхэн доройтсон түүхийг, Ешей-во хаан өөрийгөө хэрхэн номонд зориулсан үүх түүхийг дамжуулан уламжилж түүнийг хүрэлцэн очихыг хүсхэд би өөрийн Ядам Бурханаас асууя" гэлээ. Тэр үдэш Дарь эх Атишад үзэгдэн түүний аян зам өлзийтэй сайн болно. Тэрээр Төвдийн ард түмэнд үнэнхүү их ач тус хүргэх бөгөөд тэдний дундаас маш ойр барилдлагатй шавьтайгаа учирна. Энэ хүн бол гэргийтний сахилтай упасака байх бөгөөд Дээдийн номыг ихэд цааш нь дэлгэрүүлнэ. Харин Атиша Энэтхэгт үлдвэл 92 нас сүүдэр хүрч, Төвд рүү явбал насны хэмжээ нь 72 байх болно гэжээ. Ингээд Атиша төвдүүдийн хамт явахаар сэтгэл шулуудаж бусдад тус хүргэж үнэхээр чадаж байвал 20 жилийн насыг өргөвөл зохилтой гэжээ. Ийнхүү 53 насандаа Атиша Цастын орон руу холын аянд гарчээ. 2 жил аялсны эцэст тэд Дээд Төвд, Ешей-вогийн хаант улсын нийслэл Нгарид ирэв. Ингээд Нгарид гурван жил ном хөтөлж байгаад тухайн хөтөлбөрөөр цаашид бичигдэх бүх бүтээлүүдийн загвар болсон Бодь мөрийн зул(Санск. Бодипатапрадипа) бүтээлээ тууривжээ. Атиша нийт 17 жилийг Цастын оронд өнгөрөөсний 3жилийг Нгарид, 9 жилийг Лхасын ойролцоох Нетанд, 5 жилийг Дарь эхийн урьдчилан хэлсэний дагуу 72 насандаа насан эцэслэсэн МЭ 1054 он хүртэл олон өөр газраар явж өнгөрөөжээ. Атишагийн биеийг занданшуулан Нетанд залж, түүнээс хойш 2 жилийн дараа (1056 онд) эрхэм Дромтонпа аглагийн Радрэн байгуулсан нь түүний багшийн дамжлагын Гаадамба ёсны гол төв болсон юм.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ