БОГД ЗОНХОВА

Арван зургаан
нас хүртлээ төрөлх нутагтаа байж Цорж Дондүвринчэнгийн дэргэд судар, тарнийн
увдис номлолуудыг хөтлүүлж өргөн мэдлэг олж авсан байна. Арван зургаан
настайдаа шашны эрдэм боловсрол эзэмшихээр Төвдийн Үйзанд очиж олон мэргэдийг
шүтэж боловсролоо ахиулсан байна. Идэр залуу насандаа лам Умава Бавуудорж,
Ниван Гунгаабал, Риндава Шоннүлодой зэрэг мэргэдээр буддын гүн ухааны таван
ботийн номыг заалгаж судалсан байна. Төвдийн ''12'' Үйзан мужийн Нартан, Сампу,
Диваажин, Зитан, Лхас, Сажа, Жормолүн, Олха Чойлин зэрэг олон алдарт хийдүүдээр
гүн ухааны номын дамжаа барьж байв.
Гучин насандаа гүн ухааны алдарт зохиол Алтан эрхи ''Сэрпэрэн'' номоо туурвисан байна. Лховраг дүвчин Намхайжалцангаар тарнийн гүн ухааны увдис номлолыг Радэн хийдэд морилж Их бодь мөрийн зэрэг ''Ламрим чэнмо'' хэмээх зохиолоо туурвисан байна. Тэр жилээс хойш жил бүрийн зун олон гэлэнгүүдтэй хамт хайлан хурдаг болжээ. Тавин насандаа Тарнийн мөрийн зэрэг ''Агрим чэнмо'' хэмээх зохиолоо туурвижээ. Тавин гурван насандаа Лхасын их ерөөлийг байгуулж Гэлүгбагийн гол хийд Ганданг удирдан байгуулсан байна. Богд ламын долоон цорж гэж алдаршсан Хайдавжи, Жалцавжи, Жидчогбалсан, Жэвзүншэйравсэнгэ, Дүлзэндагважалцан, Жамъян Цорж Шагжай-Иш, Гэндэндүв нарт Балдан Брайбүн хийд, Сэра тэгчэнлин, Дашлхүмбэ хийдүүдийг байгуулах тухай гэрээс зарлиг хайрлаж байв. Тавин есөн насандаа тарнийн гүн ухааны алдарт зохиол Дэлвашийвараг хэмээх номоо туурвижээ. Жаран гурван насныхаа гахай жилийн өвлийн эхэн сарын хорин таванд 1419 онд таалал төгсжээ. Төвд, Монгол зэрэг Гэлүгбагийн шашин дэлгэрсэн улс оронд Богд зонхавын таалал төгссөн их дүйчэн өдрийг Гандан ачод, Зулын хорин таван гэж эртнээс эрхэмлэн тэмдэглэж хурал ном хурж ирсэн уламжлалтай билээ
Comments
Post a Comment