НОГООН ДАРЬ ЭХИЙН УНШЛАГА

 


НОГООН ДАРЬ ЭХ БУРХНЫГ ШҮТСЭНИЙ ТУС ЭРДЭМ


Гэтэлгэгч Ногоон дарь эхийг шүтсэний ач тусын тухай Дарь эхийн сударт өгүүлсэнийг товч хураав. Үүнд:
  • Аливаа ажил үйлс сэтгэчлэн бүтэх.
  • Хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автах.
  • Цаг бусын өвчин, үхэл тэргүүтнээс хамгаалагдах
  • Үгээгүй ядуу хоосон арилж буян арвидах
  • Энэрэн нигүүлсэх хийгээд бусдыг асрах сэтгэлийг төрүүлэхэд туслах
  • Мөн гал, ус, тахал өвчин, араатан, хулгай дээрмийн аюул тэргүүтэй 8 их аюулаас аврагдах хэмээсэн байдаг.
Мөн сударт айлдсаныг өчүүхэн дэлгэрүүлбэл:
Хөвүүн хүсээч нь хөвүүнийг олж
Эд баялагийг эгээрсэн нь эдийг ямагт олоод
Эдлэхийг хүссэн бүхнээ олох болъюу
Элдэв тотгор бүхнийг тус тусад нь даран үгүй болгоюу.

Энэхүү Дарь-эх бурхны тус эрдмийг товч өгүүлсэн тайлбараа уг номын хэсгээс авсан дээдийн нэгэн залбирлаар жаргаая.

Биеийн гэмийг тэвчсэнээр Үзэсгэлэнгийн цогийг бадруулан
Хэлийн гэмийг тэвчсэнээр Галбингийн эгшгийг дуурсгасан
Сэтгэлийн гэмийг тэвчсэнээр Үнэмлэхүй утгыг нээсэн
Дарь эхийн өлмийд цаглашгүй сүсгээр залбирмуй.

Эрдэмт хүний биеийг нүгэлд зарсны эрхээр
Эсэн мэндийн заяандаа цөв суулгаснаа наминчилмуй
Өвчингүй энхийн рашаанаа хур мэт буулга Дарь эх минь
Үхэлгүй мөнхийн рашаанаа далай мэт бялхуул Дарь эх минь
Үгүйршүй эдийн сангаа навч мэт дэлгэрүүл Дарь эх минь
Үнэн билгийн гэгээг наран мэт мандуул Дарь эх минь

Ялж төгс нөгчсөн Ногоог Дарь эхийг тахисан хийгээд
Миний алин хураасан буян үүгээр
Амьтан бүхэн хоцролгүй
Дэваажингийн оронд төрөх болтугай.

 

ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་སྭཱཧཱ།



༄༅། །རྗེ་བཙུན་སྒྲོལ་མ་ཕྱག་འཚལ་ཉི་ཤུ་རྩ་གཅིག་མ་བཞུགས་སོ། །

ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХИЙН ЗАЛБИРАЛ ОРШИВ




༄༅༅། །ན་མོ་ཨརྱ་ཏཱ་རེ་ཡེ། འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་དབང་ཕྱུག་ཐུགས་རྗེའི་གཏེར་ལ་ཕྱག་འཚལ་ལོ།།

На-мо аряа да-рэ е. Хутагт Мэлмийгээр болгоогч Арьяабалын (Avalokiteshvara) эрхт нигүүлсэхүйн гуу санд мөргөмүй.

༈ པོ་ཏ་ལ་ཡི་གནས་མཆོག་ནས། །ཏཱཾ་ཡིག་ལྗང་ཁུ་ལས་འཁྲུངས་ཤིང༌། །འོད་དཔག་མེད་པས་དབུ་ལ་བརྒྱན། །
དུས་གསུམ་སངས་རྒྱས་འཕྲིན་ལས་མ། །སྒྲོལ་མ་འཁོར་བཅས་གཤེགས་སུ་གསོལ། །

Ом, Гайхамшигт дээд Бодалагийн орноос
Гүн ногоон ДАМ (ཏཱཾ་) үсгээс мэндэлсэн
Гэрэлт Авид бурхнаар оройгоо чимсэн
Гурван цагийн бурхдын үйлсийн эх
Дарь-эх нөхөр сэлт морилон соёрх

ལྷ་དང་ལྷ་མིན་ཅོད་པན་གྱིས། །ཞབས་གཉིས་པདྨོ་ལ་བཏུད་དེ། །
འཕོངས་པ་ཀུན་ལས་སྒྲོལ་མཛད་མ། །སྒྲོལ་མ་ཡུམ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །

Хамаг тэнгэр асуури оройн дээд титмээрээ
Хос цацаргин өлмийд бөхийн сөгдөх бөгөөд
Хоосрол үгүйрэл бүхнээс гэтэлгэн зохиогч эх
Ханьцашгүй Дарь эхдээ алгаа хамтатган мөргөе

ཨོཾ་རྗེ་བཙུན་མ་འཕགས་མ་སྒྲོལ་མ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། །

Ом, Богд тойн хутагт гэтэлгэгч Дарь эхэд мөргөмүй.

ཕྱག་འཚལ་སྒྲོལ་མ་མྱུར་མ་དཔའ་མོ། །སྤྱན་ནི་སྐད་ཅིག་གློག་དང་འདྲ་མ། །
འཇིག་རྟེན་གསུམ་མགོན་ཆུ་སྐྱེས་ཞལ་གྱི། །གེ་སར་བྱེ་བ་ལས་ནི་བྱུང་མ། །

Гарцаагүй үтэр гэтэлгэгч баатар эхийн мэлмий
Гялалзах нэгэн агшны цахилгаан адил бөгөөд
Гурван ертөнцийн итгэл Арьяабалын нигуурын цацаргин
Голди цоморлогоос мэндэлсэн эх танд мөргөе

ཕྱག་འཚལ་སྟོན་ཀའི་ཟླ་བ་ཀུན་ཏུ། །གང་བ་བརྒྱ་ནི་བརྩེགས་པའི་ཞལ་མ། །
སྐར་མ་སྟོང་ཕྲག་ཚོགས་པ་རྣམས་ཀྱིས། །རབ་ཏུ་ཕྱེ་བའི་འོད་རབ་འབར་མ། །

Намар цагийн цэлмэг тэнгэр дэх зуун тэргэл саран
Нэгэн дор давхарлагдсан адилын үзэсгэлэнт цагаан нигуурт
Нэгэн мянган оддын чуулганаар машид гийгүүлэх адилын
Нэн тунгалаг гэрлийг ихэд цацруулагч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་སེར་སྔོ་ཆུ་ནས་སྐྱེས་ཀྱི། །པདྨས་ཕྱག་ནི་རྣམ་པར་བརྒྱན་མ། །
སྦྱིན་པ་བརྩོན་འགྲུས་དཀའ་ཐུབ་ཞི་བ། །བཟོད་པ་བསམ་གཏན་སྤྱོད་ཡུལ་ཉིད་མ། །

Алтан шаргал лагшинд хөхөмдөг туяа сууж
Ариун цацаргин цэцгээр мутраа тийн чимсэн
Амарлин, өглөг, хичээнгүй, хатуужил, тэсвэр, даяаны
Агуу үйл ямагтаас мэндэлсэн эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་དེ་བཞིན་གཤེགས་པའི་གཙུག་ཏོར། །མཐའ་ཡས་རྣམ་པར་རྒྱལ་བར་སྤྱོད་མ། །
མ་ལུས་ཕ་རོལ་ཕྱིན་པ་ཐོབ་པའི། །རྒྱལ་བའི་སྲས་ཀྱིས་ཤིན་ཏུ་བསྟེན་མ། །

Бурхан түүнчлэн ажрагсдын оройн дээд үснирт
Буруу муу бүгдээс тийн ялгуусан оршино
Билгийн чанадад хүрэхүй бүхнийг нээж эзэмшсэн
Бодисад бээр ч машид шүтэх эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ཏུཏྟཱ་ར་ཧཱུཾ་ཡི་གེས། །འདོད་དང་ཕྱོགས་དང་ནམ་མཁའ་གང་མ། །
འཇིག་རྟེན་བདུན་པོ་ཞབས་ཀྱིས་མནན་ཏེ། །ལུས་པ་མེད་པར་འགུགས་པར་ནུས་མ། །

ХҮМ үсгийн дуу, ДҮДДАРА-гийн гэрлээр
Хүсэлт орон болон зүг, огторгуйг дүүргэж
Хамаг долоон ертөнцийг өлмийгөөр гишгэн дараад
Хоцроолгүй татан чадах эх танд мөргөе

ཕྱག་འཚལ་བརྒྱ་བྱིན་མེ་ལྷ་ཚངས་པ། །རླུང་ལྷ་སྣ་ཚོགས་དབང་ཕྱུག་མཆོད་མ། །
འབྱུང་པོ་རོ་ལངས་དྲི་ཟ་རྣམས་དང་། །གནོད་སྦྱིན་ཚོགས་ཀྱིས་མདུན་ནས་བསྟོད་མ། །

Брахма, Хурмаст, Галын, Салхины тэнгэр тэргүүтэн
Бүх эрх баялагт тэнгэрүүд хүндлэн тахиж
Бүднэр, боссон хүүр, гандарь, ягчсын чуулгад
Бишрэн өмнө нь сөгдөөд магтах эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ཏྲད་ཅེས་བྱ་དང་ཕཊ་ཀྱིས། །ཕ་རོལ་འཁྲུལ་འཁོར་རབ་ཏུ་འཇོམས་མ། །
གཡས་བསྐུམས་གཡོན་བརྐྱངས་ཞབས་ཀྱིས་མནན་ཏེ། །མེ་འབར་འཁྲུག་པ་ཤིན་ཏུ་འབར་མ། །

Бодит тарнийн ДРАД болон ПАД -ыг дуурьсгаснаар
Бузар хараал жатга бүгдийг машид дараад
Баруунаа нугалан зүүнээ жийсэн өлмийгөөр дэвсэлж
Бадарсан галаар тэрслэгчдийг түймэрдэгч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ཏུ་རེ་འཇིགས་པ་ཆེན་མོ། །བདུད་ཀྱི་དཔའ་བོ་རྣམ་པར་འཇོམས་མ། །
ཆུ་སྐྱེས་ཞལ་ནི་ཁྲོ་གཉེར་ལྡན་མཛད། །དགྲ་བོ་ཐམས་ཅད་མ་ལུས་གསོད་མ། །

ДҮ-РЭ дуу болон аюулт догшин дүрээр
Дийлэхэд бэрх шулмын баатрыг сөнөөн дараад
Дэлбээлэх цэцэг мэт үзэсгэлэнт нигуур хилэнг үзүүлж
Дайсан бүгдийг үлдээлгүй хөнөөх эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་དཀོན་མཆོག་གསུམ་མཚོན་ཕྱག་རྒྱའི། །སོར་མོས་ཐུགས་ཀར་རྣམ་པར་བརྒྱན་མ། །
མ་ལུས་ཕྱོགས་ཀྱི་འཁོར་ལོ་བརྒྱན་པའི། །རང་གི་འོད་ཀྱི་ཚོགས་རྣམས་འཁྲུག་མ། །

Гайхамшигт гурван эрдэнийг хураахын чанарт бэлгэдэх
Гүн утгат мутарлагаар зүрхэн тушаа чимсэн
Гэрэлтэх хүрдэн чимгээс зүг бүхнээ цацрах
Гэрлийн чуулганаар холилдуулан дүүргэх эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་རབ་ཏུ་དགའ་བ་བརྗིད་པའི། །དབུ་རྒྱན་འོད་ཀྱི་ཕྲེང་བ་སྤེལ་མ། །
བཞད་པ་རབ་བཞད་ཏུཏྟཱ་ར་ཡིས། །བདུད་དང་འཇིག་རྟེན་དབང་དུ་མཛད་མ། །

Тааламжит баясгах сүр жавхлант оройн титмээсээ
Тансаг элдэв өнгийн гэрлийг ихээр цацруулж
Тарни ДҮДДАРА-гийн их инээдээр Чивэлт шулам ба
Түүний ертөнцийг эрхэндээ хураах эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ས་གཞི་སྐྱོང་བའི་ཚོགས་རྣམས། །ཐམས་ཅད་འགུགས་པར་ནུས་མ་ཉིད་མ། །
ཁྲོ་གཉེར་གཡོ་བ་ཡི་གེ་ཧཱུཾ་གིས། །ཕོངས་པ་ཐམས་ཅད་རྣམས་པར་སྒྲོལ་མ། །

Дэлхий ертөнцийг тэтгэгч нөхөд чуулган бүгдийг
Дороо бөхийлгөн чадах мөн чанарт бөгөөд
Догшин хилэнг үзүүлж ХҮМ үсгээр үгүйрэл
Доройтол бүхнээс гэтэлгэгч эх танд мөргөе

ཕྱག་འཚལ་ཟླ་བའི་དུམ་བུས་དབུ་བརྒྱན། །བརྒྱན་པ་ཐམས་ཅད་ཤིན་ཏུ་འབར་མ། །
རལ་བའི་ཁྲོད་ན་འོད་དཔག་མེད་ལས། །རྟག་པར་ཤིན་ཏུ་འོད་རབ་མཛད་མ། །

Гоёмсог хавирган сараар тэргүүнээ титэмлэн чимж
Гоёл чимэглэл бүгдийг ихэд бадраах бөгөөд
Гялтганан гэрэлтэх үснээ Авид бурхнаас үргэлжид
Гэрэл цацруулан түгээгч эх танд мөргөе

ཕྱག་འཚལ་བསྐལ་པའི་ཐ་མའི་མེ་ལྟར། །འབར་བའི་ཕྲེང་བའི་དབུས་ན་གནས་མ། །
གཡས་བརྐྱངས་གཡོན་བསྐུམས་ཀུན་ནས་བསྐོར་དགའི། །དགྲ་ཡི་དཔུང་ནི་རྣམས་པར་འཇོམས་མ། །

Галавын эцсийн гал мэт дүрэлзэн бадарсны төвд
Гоолиг баруунаа жийж зүүнээ нугалан оршоод
Бүхнээр номын хүрдийг эргүүлэн шавийн үндэс дэх
Балагт дайсны өмгийг сөнөөгч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ས་གཞིའི་ངོས་ལ་ཕྱག་གི །མཐིལ་གྱིས་བསྣུན་ཅིང་ཞབས་ཀྱི་བརྡུང་མ། །
ཁྲོ་གཉེར་སྤྱན་མཛད་ཡི་གེ་ཧཱུཾ་གིས། །རིམ་པ་བདུན་པོ་རྣམས་ནི་འགེམས་མ། །

Дэлхий ертөнц газрын гадаргууд мутрын алгаараа
Дэлсэн алгадаж өлмийгөөр хүчтэй дэвслэх бөгөөд
Догшин хилэнт мэлмийг үзүүлж ХУМ-ээр хортны
Долоон үеийг няцлан дарагч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་བདེ་མ་དགེ་མ་ཞི་མ། །མྱ་ངན་འདས་ཞི་སྤྱོལ་ཡུལ་ཉིད་མ། །
སྭཱཧཱ་ཨོཾ་དང་ཡང་དག་ལྡན་པས། །སྡིག་པ་ཆེན་པོ་འཇོམས་པ་ཉིད་མ། །

Амгалант эх, Буянт эх, Амарлингуй эх
Ашид гаслангаас нөгчсөн Нирвааны явдалт эх
Арвис тарни СВАХА, ОМ үнэхээр төгссөнөөр
Аймшигт хилэнцийг дарахын чанарт эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ཀུན་ནས་བསྐོར་རབ་དགའ་བའི། །དགྲ་ཡི་ལུས་ནི་རྣམ་པར་འགེམས་མ། །
ཡི་གེ་བཅུ་བའི་སྔགས་ནི་བཀོད་པའི། །རིག་པ་ཧཱུཾ་ལས་སྒྲོལ་མ་ཉིད་མ། །

Бүх үүдээр номын хүрдийг гайхам эргүүлж
Баясгалант шавийн дайсны биеийг тийн дараад
Бас арван үет тарни болон ХУМ-ийг
Байгуулан үүсгэснээр гэтэлгэх эх ямагтад мөргөе

ཕྱག་འཚལ་ཏུ་རེའི་ཞབས་ནི་བརྡབས་པས། །ཧཱུཾ་གི་རྣམ་པའི་ས་བོན་ཉིད་མ། །
རི་རབ་མནྡྷ་ར་དང་འབིགས་བྱེད། །འཇིག་རྟེན་གསུམ་རྣམས་གཡོ་བ་ཉིད་མ། །

ДҮРЭ эхийн бойв хүчтэй дэвслэх бөгөөд
Дүрс ХҮМ-ийн байдалтай хөрөнгө ямагт эх
Дэвсэлснээр Сүмбэр уул, Мандра, Биндэрьяа уул
Тэргүүтэн гурван ертөнцийг хөдөлгөгч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ལྷ་ཡི་མཚོ་ཡི་རྣམ་པའི། །རི་དྭགས་རྟགས་ཅན་ཕྱག་ན་བསྣམས་མ། །
ཏཱ་ར་གཉིས་བརྗོད་ཕཊ་ཀྱི་ཡི་གེས། །དུག་རྣམས་མ་ལུས་པ་ནི་སེལ་མ། །

Тэнгэрийн нуур мэт дүгрэг цагаан төрхтэй
Туулайн тэмдэгт сарыг мутартаа баригч эх
Тарни ДА РЭ хоёр болоод ПАД-ыг өгүүлснээр
Тоолшгүй хорыг үлдээлгүй арилгагч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་ལྷ་ཡི་ཚོགས་རྣམས་རྒྱལ་པོ། །ལྷ་དང་མིའམ་ཅི་ཡིས་བསྟེན་མ། །
ཀུན་ནས་གོ་ཆ་དགའ་བའི་བརྗིད་ཀྱིས། །རྩོད་དང་རྨི་ལམ་ངན་པ་སེལ་མ། །

Брахма тэргүүтэн тэнгэрийн чуулгадын их хаад
Бусад тэнгэрүүд, Гинари бүгдээр ч шүтэх бөгөөд
Бүхнээр дээдлэхүйн хуягт баясах сүр жавхлангаар
Булаалдах тэмцэл, муу зүүдийг арилгагчид мөргөе

ཕྱག་འཚལ་ཉི་མ་ཟླ་བ་རྒྱས་པའི། །སྤྱན་གཉིས་པོ་ལ་འོད་རབ་གསལ་མ། །
ཧ་ར་གཉིས་བརྗོད་ཏུཏྟཱ་ར་ཡིས། །ཤིན་ཏུ་གྲགས་པོའི་རིམས་ནད་སེལ་མ། །

Саран, наран гэрэлтсэн тунгалаг хоёр мэлмийд
Сэрүүн, халуун чанарт гэрэл ихэд тодорно
Сац ХА РА-г өгүүлснээр ДҮДДАРА-гаар элдэв хүнд
Саар хижиг өвчнийг дарагч эхэд мөргөе

ཕྱག་འཚལ་དེ་ཉིད་གསུམ་རྣམས་བཀོད་པས། །ཞི་བའི་མཐུ་དང་ཡང་དག་ལྡན་མ། །
གདོན་དང་རོ་ལངས་གནོད་སྦྱིན་ཚོགས་རྣམས། །འཇོམས་པ་ཏུ་རེ་རབ་མཆོག་ཉིད་མ། །

Тэр ямагт буюу гурван хоосон чанарт байгуулснаар
Тийн амарлиулахын хүч лүгээ үнэхээрийн төгс эх
Тотгор ад, боссон хүүр, ягчсын чуулган нугуудыг
Түргэнээ дарагч эрхэм дээд ДҮРЭ эхэд мөргөе


Ач тусын хэсэг

རྩ་བའི་སྔགས་ཀྱི་བསྟོད་པ་འདི་དང་། །ཕྱག་འཚལ་བ་ནི་ཉི་ཤུ་རྩ་གཅིག །
༈ ལྷ་མོ་ལ་གུས་ཡང་དག་ལྡན་པའི། །བློ་ལྡན་གང་གིས་རབ་དང་བརྗོད་དེ། །


Онцолж язгуурын тарниар магтсан энэ лүгээ
Онцгой хорин нэгэн бадагт залбирал болой
Охин тэнгэр Дарь эхэд чин бишрэлтэй
Оюун төгс алин сүсэглэн унших бөгөөд

སྲོད་དང་ཐོ་རངས་ལངས་པར་བྱས་ནས། །དྲན་པས་མི་འཇིགས་ཐམས་ཅད་རབ་སྟེར། །
སྡིག་པ་ཐམས་ཅད་རབ་ཏུ་ཞི་བས། །ངན་འགྲོ་ཐམས་ཅད་འཇོམས་པ་ཉིད་འཐོབ། །

Харуй бүрий болон өглөө үүрээр бясалгаваас
Хамгаалан аюулгүй байдлыг бүхнээр ханган тэтгэнэ
Хилэнц нүгэл бүгд машид ариусан амарлиснаар
Хамаг муу заяаг дарах ямагтыг олно

རྒྱལ་བ་བྱེ་བ་ཕྲག་བདུན་རྣམས་ཀྱིས། །མྱུར་དུ་དབང་ནི་བསྐུར་བར་འགྱུར་ལ། །
འདི་ལས་ཆེ་བ་ཉིད་ནི་ཐོབ་ཅིང༌། །སངས་རྒྱས་གོ་འཕང་མཐར་ཐུག་དེར་འགྲོ། །

Түүнтэй орших долоон голди (70,000,000) бурхан бээр
Түргэнээ эрх авшиг аль зохистойгоор хайрлахуйд
Төрөл үүнээс ч илүү гайхамшигт дээдийг олж
Түүнчлэн эцэстээ бурхны гэгээн хутагт хүрнэ

དེ་ཡིས་དུག་ནི་དྲག་པོ་ཆེན་པོ། །བརྟན་གནས་པ་འམ་གཞན་ཡང་འགྲོ་བ། །
ཟོས་པ་དང་ནི་འཐུངས་པ་ཉིད་ཀྱང༌། །དྲན་པས་རབ་ཏུ་སེལ་བ་ཉིད་འཐོབ། །

Түүгээр ихэд бэрх догшин хор нисванис
Тийн бат оршихуй болоод амьтанд байдаг
Тэдгээр хорыг идсэн, уусан бүгдийн хорыг ч
Татагч эхийг дурдсанаар арилгахуй ямагтыг олно

གདོན་དང་རིམས་དང་དུག་གིས་གཟིར་བའི། །སྡུག་བསྔལ་ཚོགས་ནི་རྣམ་པར་སྤངས་ཏེ། །
སེམས་ཅན་གཞན་པ་རྣམས་ལ་ཡང་ངོ༌། །གཉིས་གསུམ་བདུན་དུ་མངོན་པར་བརྗོད་ན། །

Ад, хижиг өвчин, элдэв хороор нэрвэгдсэн
Аливаа зовлонгийн чуулганыг тийн тэвчин дарна
Амьтан бусдад зориулсан ч адил тустай болой
Анхаарч тусгайлан хоёр, гурав, долоогоор унш

བུ་འདོད་པས་ནི་བུ་ཐོབ་འགྱུར་ཞིང༌། ། ནོར་འདོད་པས་ནི་ནོར་རྣམས་ཉིད་ཐོབ། །
འདོད་པ་ཐམས་ཅད་ཐོབ་པར་འགྱུར་ལ། ། བགེགས་རྣམས་མེད་ཅིང་སོ་སོར་འཇོམས་འགྱུར། །

Тийнхүү уншваас үр хүсэгчид үр хүүхэд
Тансаг эд хүсэгчид эд баялгийг олно
Товчдоо хэн юу хүссэн бүхнээ олж
Тотгорыг үгүй хийн тус тусад нь дарна


རྗེ་བཙུན་སྒྲོལ་མ་ལ་ཡང་དག་པར་རྫོགས་པའི་སངས་རྒྱས་རྣམ་པར་སྣང་མཛད་ཆེན་པོས་བསྟོད་པ་གསུངས་པ་རྫོགས་སོ།། །།

Үнэхээрийн туулсан Бяруузана (Vairochana) бурхан бээр Богд тойн Дарь эхэд магтаал зарлиглан төгсөв.






Хорин нэгэн Дарь-эхийн залбирлын галиг

Бо-да ла-еи найчог най
Дам-еиг жанхү лайтүн шин
Одбаг мэдбай ү-ла жан
Дүйсүм санжай принлай ма
Долма хоржай шэгсү сол

Лха-дан лха-мин жодбан жи
Шавнеи бадмо ла-дүд дэ
Понба гүнлай долзад ма
Долма юмла чагцал ло

Ом, жэ-зүнма пагма долма-ла чагцалло.

1. Чагцал долма нюрма ба-мо
Жанни гаджиг логдан да-ма
Жигдэн сүмгон чүжэй шалжи
Гэсэр жэ-ва лайни жүнма

2. Чагцал донга да-ва гүндү
Ганва жанни зэгви шалма
Гарма дон-праг цогва намжи
Равдү чэ-ви одрав варма

3. Чагцал сэрн-о чү-най жэйжи
Бадмай чагни намбар жанма
Жинба зондүй га-түв ши-ва
Содва самдан жодюүл неидма

4. Чагцал дэ-шин шэгби зүгдор
Та-яа намбар жалвар жодма
Ма-лүй па-рол чинба товби
Жалви срайжи шиндү дэнма

5. Чагцал дүдда ра-хом еи-гэй
Доддан чогдан намхай ганма
Жигдэн дүнбо шавжи нандэ
Лүйба мэдвар гүгбар нүйма

6. Чагцал жа-жин мэ-лха цанба
Лүнлха на-цог ванчүг чодма
Жүнбо ро-лан ди-са намдан
Ноджин цогжи дүннай додма

7. Чагцал драджэй жа-дан паджи
Па-рол түлхор равдү жомма
Яйгүм ёнжан шавжи нандэ
Мэ-вар түгба шиндү варма

8. Чагцал дү-рэ жигва чэнмо
Дүджи ба-во намбар жомма
Чү-жэй шални то-нер данзад
Да-во тамжад ма-лүй содма

9. Чагцал гончог сүмцон чагжи
Сормой түггар намбар жанма
Ма-лүй чогжи хорлой жанби
Ранги оджи цогнам түгма

10. Чагцал равдү га-ва жидби
Ү-жан оджи прэнва бэлма
Шадва равшад дүдда ра-ей
Дүддан жигдэн вандү задма

11. Чагцал са-ши жонви цогном
Тамжад гүгбар нүйма неидма
Тонер ё-ва еи-гэ хүмги
Понба тамжад намбар долма

12. Чагцал да-ви дүмбүй ү-жан
Жанба тамжад шиндү варма
Ралби тодна одбаг мэдлай
Дагбар шиндү одрав задма

13. Чагцал галби та-ми мэ-дар
Варви прэнви үйна найма
Яйжан ёнгүм гүннай горга
Да-еи бүнни намбар жомма

14. Чагцал са-ши ой-ла чагги
Тилжи нүнжин шавжи дүнма
То-нер жанзад еи-гэ хүмги
Римба дүнбо намни гэмма

15. Чагцал дэ-ма гэ-ма ши-ма
Ня-ан дайши жодюүл неидма
Сваха омдан яндаг данба
Дигба чэнбо жомба неидма

16. Чагцал гүннай горрав га-ви
Да-еи лүйни намбар гэмма
Еи-гэ жү-ви агни годби
Ригба хүмлай долма неидма

17. Чагцал дү-рэ шавни давбай
Хүмги намби савон неидма
Ри-рав манда ра-дан бигжэд
Жигдэн сүмнам ё-ва неидма

18. Чагцал лха-еи цо-еи намби
Ри-даг дагжан чагна намма
Да-ра неижод паджи еи-гэй
Дүгнам ма-лүй ба-ни сэлма

19. Чагцал лха-еи цогнам жалбо
Лхадан ми-ам жи-еи дэнма
Гүннай го-ча га-ви жиджи
Зоддан ми-лам анба сэлма

20. Чагцал неима да-ва жай-би
Жаннеи бо-ла одрав салма
Ха-ра неижод дүдда ра-еи
Шиндү дагбо римнад сэлма

21. Чагцал дэ-неид сүмнам годвай
Ши-ви тү-дан яндаг данма
Дондан ро-лан ноджин цогнам
Жомба дү-рэ равчог неидма
За-ви агжи додба ди-дан
Чагцал ва-ни неишү за-жиг.



Лха-мо ла-гүй яндаг данби
Ло-дан ганги равдан жоддэ

Сроддан то-ран ланбар жайнай
Данбай ми-жиг тамжад равдэр
Дигба тамжад равдү ши-вай
Андо тамжад жонба неидтов

Жалва жэ-ва прагдүн намжи
Нүрдү ванни гүрвар жүрла
Ди-лай чэ-ва неидни товжин
Санжа го-пан тартүг тэрдо

Дэ-еи дүгни дагбо чэнбо
Даннай ба-ам шан-ян до-во
Сойба данни түнба неиджан
Данбай равдү сэлва неидтов

Дондан римдан дүгги сирви
Дүгн-ал цогни намбар бандэ
Сэмжан шанба намла ян-о
Неисүм дүндү онбар жодна

Вү-дод бай-ни вү-тов жүршин
Нордод бай-ни норнам неитов
Додба тамжад товбар жүрла
Гэгнам мэджин со-сор жомжүр


Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ