ХУТАГТ НАГАРЖУНАЙ (NAGARJUNA)

Хоёрдугаар Бурхан хэмээн алдаршсан, Бурхан багшаас лүндэнтэй, их хөлгөний мөрийн журмыг тодруулагч Их хутагт Нагаржунай нь АТӨ II зуунд Өмнөд Энэтхэгийн Видарбха нэрт хаант улсад нэгэн Бярманы хүү болон мэндэлжээ. Долоон настайдаа Наландарын их багш Сарахагаас насны авшиг хүртэн Шри Манта нэрт хуврага болсон гэдэг.
Судар, тарнийн эрдмийн оргилд хүрч, улмаар Наландра хийдийн хамба болжээ. Энэ хугацаанд тэрсүүдийн таван зуун багштай ном хэлэлцэн дийлж бурхны номын мөрд оруулсан, мөн нэгэн Бярмаанаас чулууг алт болгон хувилгах увдисыг сурч Наландра хийдийн сан хөмрөгийг тэтгэн найман мянган хуврагийг өлсгөлөнгийн аюулаас гэтэлгэсэн зэрэг гайхамшигт үйлс нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн лусын хааны заллагаар лусын оронд төв үзлийн ном айлдан амьтны тусыг агуу ихээр зохиогоод буцаж ирэхдээ Билиг Барамидын судрыг замбуутивд залж ирсэн гэдэг. Тэр цагаас эхлэн Нагаржунай буюу Лусын бүтээлч хэмээн алдаршжээ.
Comments
Post a Comment