VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ АГВААНЛУВСАНЧОЙЖИНЯМДАНЗАНВАНЧҮГ


Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг нь 1869онд Төвдийн Лхаст түшмэл Гончогцэрэн, эх Ойдовдулам нарын өргөөнд мэндэлжээ. 1874онд Их хүрээнд залж Богдын ширээнд өргөмжилж Даншиг мандал өргөсөн байна. 1908онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж Гавж мяндаг цолтой болжээ. 1910онд Их хүрээнд Буддын гүн ухаан судлах үүднээс Идгаачойнзинлин дацан мөн Жанрайсиг дацанг байгуулав. 1911оны цагаагчин гахай жилд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. VIII Богдын санаачилгаар Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг 1911онд төрийн туг далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан юм. Өндөр гэгээн айлдахдаа: ''Миний хувиршгүй номын үсэг замбативийг бүрхэнэ,'' хэмээн айлдсан гэдэг. Монгол улс нь НҮБ-ын гишүүн орноор элссэнээр хойш гадаадын оронд элчин сайдын яамаа байгуулж, Элчин сайд байгаа газар бүхэнд Монголын алтан Соёмбот төрийн далбаа мандаж байдаг билээ. VIII Богд Жавзандамба хутагт нь 1911оны үндэсний эрх чөлөөний хувьгалыг удирдан манлайлж, манжийн дарлалаас салж, тусгаар улс болгож чадсан юм. VIII Богд Жавзандамба хутагт нь 1924онд 56 насандаа жанч халжээ.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ