УЛААН САХИУС

УЛААН САХИУСЫГ ШҮТЭХИЙН АЧ ТУС
Монголчууд дунд Улаан сахиус гэж алдаршсан энэ сахиус нь саар, муухай бүхнийг ялж, хамаг сайн эрдэм чадлыг эзэмшсэн номыг тэтгэгч сахиус бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтдыг авран хамгаалах тангарагтай сахиус юм. Тиймээс дайны сахиус хэмээн үзэж Автай сайн хааны үеэс уламжлагдан дайн тулааны үйл хэргийг даатган, энэхүү догшин сахиусыг тахиж ирсэн ба цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Улаан сахиусыг тахин шүтсэнээр дотоод сэтгэлийн хорыг амарлиулах бөгөөд ертөнцийн элдэв муу хорлол, хортон дайсан, өвчин зовлон, гай тотгор, ад чөтгөр, албин зэргийн аюулаас сахин хамгаалж, дөрвөн үйлсийг бүтээнэ гэж үздэг.
Дөрвөн үйлс нь:
1. Элдэв өвчин зовлон, саад тотгор, муу муухай бүхнийг амарлиулах
2. Нас, буян хишиг, эд баялаг, эрдэм мэдлэг зэрэг сайн сайхан бүхнийг арвидуулах буюу дэлгэрүүлэх үйлс.
3. Эд таваар, зөв тойрон хүрээлэл зэргийг хураах, амжилт гаргах, эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэт эрхэнд хураах үйлс.
4. Дайсан тотгор, хэл ам болон элдэв бузар муу муухайг дарах хатуу үйлс эдээр юм.
Comments
Post a Comment