ОРЧЛОНГИЙН ХҮРД

ОРЧЛОНГИЙН ХҮРДНИЙ ТАЙЛБАР ОРШВОЙ
ХҮРДНИЙ ТӨВ
БУЮУ ГОЛ ХЭСЭГ
Орчлонгийн буюу сансарын хүрдний уг шалтгаан: үйлийн уг үндэс нь мунхаг- бодит байдал (гахай), хүсэл шунал (тахиа) өс хонзон/үзэн ядах (могой).
ХОЁР ДАХЬ
ТОЙРОГ (ДЭЭРХ УГ ШАЛТГААНЫ УЛМААС)
Нүгэл хилэнц нь (хар тал) доод төрөл уруу хөтлөх (хилэнцэт үйл) харин буяны үйл (цагаан тал) нь дээд буюу сайн төрөл уруу хөтлөх (буян)
ГУРАВ ДАХ
ТОЙРОГ: ЗУРГААН ЗҮЙЛИЙН ТӨРӨЛ
Хүний, тэнгэрийн, асурын, адгуусан амьтны, бирд болон тамын амьтны төрөл
ДӨРӨВ ДЭХЬ
ТОЙРОГ: 12 ШҮТЭН БАРИЛДАХУЙ
1. Мунхаг сэтгэл-настай сохор хүн таягтай тэмтчин яваа байдал
2. Үйл бүтэхүй-шавар ваар хий буй хүн. Өөрийн бие, хэл болон сэтгэлээр үйл бүтээх болой. Бидний өмнөх амьдралын үйлийн ул мөр бидний одоо хийгээд ирээдүйн амьдралын чиг хандлага, нөхцөлд нөлөөлж байдаг.
3. Ухамсар-модонд зүүгдсэн сармагчин. Бидний ухамсар нэг бодлоос нөгөө уруу, нэг зүйлээс нөгөө ямар нэг хяналтгүй үсчиж байдаг.
4. Нэр болон дүрс-завь сэлүүрдэж буй хүн. Дүрс буюу завь нь бие харин нэр буюу хүн нь бидний сэтгэл. Бидний “би”-гээ үзэх үзэл таван цогцсоос бүрдсэн байдаг.дүрсийн цогцос болон 4 сэтгэлийн цогцос байна: мэдрэх, ойлгох, дүрслэх болон ухамсар.
5. Мэдрэхүйн зургаан эрхтэн- таван цонхтой, нэг хаалгатай хоосон байшин. Бид гадаад ертөнцийг зургаан мэдрэхүйгээр хүлээж, авч ойлгодог. Бидний мэдрэхүй бусад хүчин зүйлээс хамааран гадаад байдлыг тусгадаг учраас байшингийн дотор хоосон байна (хүртэхүй болон мэдрэмж).
6. Хүртэхүй- эрэгтэй, эмэгтэй хүн
7. Мэдрэмж- нэг нүдэнд нь сум зоогдсон хүн.
8. Хүсэл/шунал-эрэгтэй хүнд ундаа/дарс барьж буй эмэгтэй хүн.
9. Шунан барих-модноос жимс авч буй эрэгтэй хүн.
10. Ирэхүй-орондоо байгаа эр, эм хоёр (зарим хувилбар дээр сүйт бүсгүй эсвэл хөл хүндтэй эмэгтэй байдаг)
11. Төрөхүй- төрж буй эмэгтэй.
12. Өтлөх болон
үхэх-хүүр өргөж яваа хүмүүс.
Орчлонгийн хүрдийг барьж буй догшин мангас нь үхэл/мөнх бусыг бэлгэдэж байна (догшин мангасын оронд араг яс байж болох юм хэмээн Далай багш айлдсан).
Зургийн баруун
дээд талд бурхан багш заларсан байх бөгөөд баруун мутар нь ном айлдаж буй байдалтай.
Бурхан багш долоовор хуруугаараа сар уруу зааж байна.
Сар бол орчлонгоос
гэтэлгэх гэсэн бэлгэдэлтэй юм (мөн билиг билгүүнийг бэлгэдэнэ).
Бурхан багш
зовлонгоос ангижрах бүрэн боломжтой болохыг айлдаж байна.
Орчлонгийн хүрд
хэмээх энэ зургийн гол утга санаа нь амьдралын тухай ойлгох, түүнийг таньж мэдэх,
энэ мэдлэгээрээ өөрийн амьдралаа өөрчлөх болон номын зам мөр бүтээхэд ашиглаж сурахад туслах
юм.
Comments
Post a Comment