МАНЗУШИР БУРХАН


Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан бөгөөд Монголоор Зөөлөн эгшигт хэмээнэ. Баруун мөрөн дээрээ буруу үзэл ба мунхаг харанхуйг арилгагч сэлэм, зүүн мөрөн дээрээ Бадамлянхуа цэцэг, түүний дээр төгс гэгээрэлд хүрснийг илтгэх “Пражняпрамита” судар залаатай байдаг. Буддын уламжлалд Жанрайсиг, Очирваань, Манзушир бурхадаар гурван эрдэнийг төлөөлөн бэлгэддэг. Манзушир нь бодьсадвагийн 10 газрыг төгс туулж гарсан учраас бурхан багшийн адил төгс гэгээрэлд хүрсэн ажээ. Манзушир бурханы тарнийг тоолон уншвал ухамсарыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. Манзуширын догшин дүр нь Ямандаг бурхан юм. Хятадын нутаг дахь Утай уулыг Манзуширын орон гэдэг. Манзушир бурханы зүрхэн тарни нь “Ум ара база на ди” бөгөөд байнга уншиж байвал харанхуй мунхагаас гэтэлж, оюун ухаан сайжран тэлнэ хэмээдэг.

Манзушир бурхны магтаал болон зүрхэн тарнийг олонтоо уншин дадуулваас дараах тус эрдэм бий болох нь гарцаагүй юм.
  1. Билиг оюун машид сайжирах
  2. Ухаан саруул, оюун хурц болох
  3. Хэл яриа тодорхой, өгүүлэхдээ мэргэн болох
  4. Муу сэтгэл, үйл нисваанисийн түйтгэр, мунхагын түйтгэр дарагдах, хараа хурц болох
  5. Бусдын төлөөх сайн үйл нь саадгүй бүтэх тэргүүтэй тус эрдэм хэмжээлшгүй болой.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ