БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ I Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар буюу Лувсандамбийжанцан /1635-1723 он/ Өндөр гэгээн Занабазар (1635.10.04-д төрж, 1723.02.18-д нас барсан) бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн анхдугаар хөвгүүн болж, Түшээт ханы ойрад хатан Ханджамцаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжижанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хи...